Монголын алтны төв бирж
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
МОНГОЛ БАНК
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
kitco
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
bloomberg
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
2018 ОНД УУЛ УУРХАЙН САЛБАРААС 1.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛНЭ
2017-11-02 07:13:50

 Нийтэлсэн огноо: 2017 оны 11 сарын 02 10:30

2018 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд дотоодын нийт бүтээгдэхүүн ирэх онд 4.2 хувиар өснө гэж тооцоолж байна. Сүүлийн таван жилд нэгдсэн төсвийн орлогын 19 орчим хувийг бүрдүүлсэн эрдэс бүтээгдэхүүний экспорт 

2018 онд Монгол Улс 28 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолжээ.Зургийг: С.Батсайхан

дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд чухал ач холбогдолтой хэвээр байгаа аж. Харин уул уурхайн салбараас 2018 онд 1.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ. Энэ онд Монгол Улс 32 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон боловч долоодугаар сараас хойш нүүрсний экспорт огцом буурсантай холбоотойгоор энэ зорилтдоо хүрэхгүй нь тодорхой болоод байна. Харин 2018 онд 28 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж байгаа аж. Түүнчлэн Монголбанканд тушаах алтны хэмжээг 21 тонн байхаар төсөөлжээ. Мөн уул уурхайн салбараас 2018 онд төвлөрөх нийт орлогын 92 хувийг алт, зэс, нүүрсний орлого бүрдүүлнэ гэж үзсэн байна.

Зэсийн салбарын тухайд “Оюу Толгой” ХХК 2018 онд 406.1 тэрбум төгрөгийг, "Эрдэнэт үйлдвэр" 538.4 тэрбум төгрөгийг, зэсийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулдаг бусад компаниас 62.6 тэрбум төгрөгийн татварыг 2018 оны улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ. БНХАУ агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор хүнд үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа юм. Үүний улмаас төмөрлөгийн үйлдвэрлэлийн гол орц болох коксжих нүүрсний эрэлт аажмаар буурна гэсэн судлаачдын таамгийг төсвийн төсөлд оруулжээ.

Үүнээс гадна БНХАУ-ын тал хилийн боомтууд дээрх нүүрсний хяналт, шалгалт, стандартаа дээшлүүлж байгаа нь нүүрсний экспортын орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн байна. Үүнтэй уялдаад 2018 онд нүүрсний экспортын орлого буурахаар тооцоолжээ. Харин Оюутолгой ордын баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж байгаа нь эергээр нөлөөлнө. Улмаар 2018 онд нийт экспорт 5.9 тэрбум ам.долларт хүрэхээс гадна уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажил үргэлжлэхтэй холбоотойгоор импорт өсөж, 2018 онд 4.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж төсвийн төсөлд тусгажээ.

Т.Элиса

Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

ОРОН НУТАГ
дэлгэрэнгүй
Үнэ - ₮ Бланс Хувь

95434.49
ХЭНТИЙ /Чингис хот/

797.42

(0.83%)

95093.49
ХӨВСГӨЛ /Мөрөн/

797.42

(0.83%)

94184.49
ХОВД /Ховд хот/

797.42

(0.83%)

94428.49
УВС /Улаангом/

797.42

(0.83%)

95719.49
ТӨВ /Зуунмод/

797.42

(0.83%)

95429.49
СЭЛЭНГЭ /Сүхбаатар/

797.42

(0.83%)

95204.49
СҮХБААТАР /Баруун-урт/

797.42

(0.83%)

95211.49
ӨМНӨГОВЬ /Даланзадгад/

797.42

(0.83%)

95334.49
ӨВӨРХАНГАЙ /Арвайхээр/

797.42

(0.83%)

95393.49
ОРХОН /Эрдэнэт хот/

797.42

(0.83%)

94780.49
ЗАВХАН /Улиастай/

797.42

(0.83%)

95504.49
ДУНДГОВЬ /Мандалговь/

797.42

(0.83%)

95109.49
ДОРНОД /Чойбалсан хот/

797.42

(0.83%)

95308.49
ДОРНОГОВЬ /Сайншанд/

797.42

(0.83%)

95545.49
ДАРХАН УУЛ /Дархан хот/

797.42

(0.83%)

95534.49
ГОВЬСҮМБЭР /Чойр/

797.42

(0.83%)

94759.49
ГОВЬ-АЛТАЙ /Алтай хот/

797.42

(0.83%)

95434.49
БУЛГАН /Булган/

797.42

(0.83%)

95124.49
БАЯНХОНГОР /Баянхонгор/

797.42

(0.83%)

94004.49
БАЯН-ӨЛГИЙ /Өлгий/

797.42

(0.83%)

95299.49
АРХАНГАЙ /Цэцэрлэг/

797.42

(0.83%)