Монголын алтны төв бирж
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
МОНГОЛ БАНК
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
kitco
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
bloomberg
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
Алтны нөлөө
2017-11-02 04:40:15

Экс гишүүн Нямжавын Батбаяр 68 хувийн татварын хуулийг санаачилж, УИХ-аар батлуулахаас өмнө Монголбанкинд жилдээ 24 тонн алт тушаагддаг байжээ. Харин энэ хууль хэрэгжсэнээр алт олборлогчид жилд ердөө хоёрхон тонныг тушааж байсан баримт бий. Тэгвэл Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алтан дээр багасгаж 2.5 хувь болгосон нь тус салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг гурав дахин нэмэгдэхэд хүргэсэн байна. Мөн Төв банкинд тушаасан алтны хэмжээ өмнөх жилүүдийнхээс 70 гаруй хувиар нэмэгдэж, эдийн засагт бодитой хөрөнгө оруулалт болжээ. Монгол Улс 4000 гаруй тонн алтны нөөцтэйгөөс 1000 тонн нь Оюутолгойнх. Алтны шороон ордод түшиглэж олборлолт явуулдаг компаниуд хууль батлагдсан жил буюу 2014 онд 11 тонн алт олборлож, Монголбанкинд тушаахаар төлөвлөсөн ч энэ хэмжээнээсээ давсан амжилт бүтээж байв. Алтны компаниуд нэмэгдсэнээр энэ чиглэлд ажлын байр ч олноор бий болсныг дурдах ёстой. Нөгөөтэйгүүр алт нөхөн сэргээгдэггүй баялаг. Энэ баялгаа олборлуулсныхаа төлөө бид 2.5 хувийн татвар авах нь нэг талаар өрөөсгөл. Үндсэндээ дэлхий дахинд байхгүй бага татвар манай улсад үйлчилж буй. Манайх үндсэн болон шороон ордоос алт олборлодог. Үндсэн ордынх нь нөөцийн хэмжээ тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл, хэчнээн тонн алт авах нь тодорхой учраас хянах бүрэн боломжтой. Нөөц нь ч баталгаатай тогтоогдсон. Үндсэн ордыг ихэвчлэн гаднын томоохон компаниуд эзэмшиж байгаа. Тэд алтаа Монголбанкинд тушаагаад мөнгөө авна. Төгрөгөө Монголд байгаа валютаар солиод гадагшаа гаргана. Тэгэхээр эргээд валютын ханшийн өсөлт, тогтворгүй байх нөхцөл үүсэх сөрөг тал бийг дурдах ёстой.

Өөрөөр хэлбэл, шороон ордоос олборлосон алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож, үндсэн орддоо 10 хувийн татварыг хэвээр үлдээсэн бол Монголын эдийн засагт ашигтай байх тал байсныг ч үгүйсгэх аргагүй.

ОУВС-гаас зарсан нийт алтны 80 орчим хувийг улс орнуудын Төв банк худалдаж авдаг байна. Тэгэхээр дэлхийн улс орнууд гадаад нөөцөө нэмэгдүүлэх замаар үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалах арга хэмжээ авч байгаа нь нийт эдийн засагтаа хөрөнгө оруулах томооохон бодлого гэж харж болно. Монгол Улс алт олборлолтоор дэлхийд дээгүүрт ордог. Өнгөрсөн хугацаанд татварыг ихэсгэж, захиргааны арга барилаар ажиллаад үр дүнд хүрээгүй гэдгийг улстөрчид хэлдэг. Үүнээс үүдээд манай улсын эдийн засгийн 30 хувь нь далд байна гэх мэдээлэл гарч байв. Алтны үнэ дэлхийн зах зээл дээр өссөн үед манайхан татвараа нэмээд дотооддоо авч чаддаггүй. Харин татвар бага байхад манайх жилд 24 тонн алт авч байсан үе бий. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар Монголбанк болон арилжааны банкуудад алтаа тушаавал 2.5 хувийн татвар төлнө. Мөн 900 ам.доллараас дээш бол өндөр ашгийн татвар авч байгаа. Үүнийг дагаад ам.долларын ханш буурах хүлээлт үүсч, алт валютын нөөц тогтворжуулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг ч валютын ханш хэт өссөн нь ханш бууруулахад түлхэц болж чадахгүй байна.

2000 онд нэг унц алт 300, 2006 онд 800, 2012 онд 1800 ам.доллар байсан. Дэлхийн эдийн засаг муу байвал алтны үнэ өсч байдаг. Өөрөөр хэлбэл, алт бол валют гэсэн үг. Хөрвөх чадвар сайтай. Худалдан авагч нь олдохгүй байна гэсэн ойлголт байхгүй, найдвартай, эрсдэлээс зугатаах хөрөнгө оруулалт болж байдаг. Мэдээж алтны үнэ эдийн засгийг тодорхойлно. Алтны ханш өсч байвал дэлхийн эдийн засаг муу байгаагийн шинж гэж судлаачид хэлдэг. Дэлхий нийтэд өнгөрсөн онд 2040 тонн алтыг үнэт эдлэлийн зориулалтаар ашигласан бол 323 тонныг технологийн, 1574 тонныг хөрөнгө оруулалтын чиглэлээр, 377 тонныг Төв банкууд нь худалдаж авсан байна.

АНУ-ын Төв банк 8800 тоннын алтны нөөцтэй гэх мэдээлэл бий. Харин манай улсын Төв банкны алтны нөөцийн хэмжээ нууцын зэрэглэлд ордог.

Өнгөрсөн жил 1.3 тэрбум ам.долларын валютын интервенцийг Монголбанк хийжээ. Энэ бол алтны экспортоос гарсан дүн гэж ойлгож болно. Нийт алтны 50 гаруй хувь иргэдийн гарт байна. Энэ нь бодит эдийн засагт өгөх үр дүн бага. Харин компаниар дамжуулвал ажилтнуудын цалин, өрх гэрийн санхүү, худалдан авалт, улсад өгөх татвараар дамжуулж төсөв бүрдүүлнэ гээд онцгой ач холбогдолтой. 2016 онд дэлхийн зах зээл дээрх нийт алтны эрэлтийн 47 хувь нь үнэт эдлэлийн зориулалттай байсан бол 45 хувь нь хөрөнгө оруулалтын шинж чанартай байжээ.

Манай улсад үндсэн орд нийт алтны нөөцийн ихэнх хувийг эзэлдэг байна. Энэ ордуудад 2000 тонн, шороон ордод 222 орчим тонн алтны нөөц бий аж. Үндсэн ордод алт олборлох нөхцөл хүнд. Хөрөнгө оруулалт “хаяж” байж олборлолт явуулдаг. Ордыг олборлож дууссаны дараа мэргэжлийн хяналт болон бусад байгууллагууд шалгадаг аж. Ашигт малтмалын тухай хуульд уулын ажлын төлөвлөгөөг жил бүр хийж, мэргэжлийн байгууллагаар батлуулна. Үүнийг дараа ондоо хэдий хэмжээний алт олборлосноо тайлагнах хуультай. Өөрөөр хэлбэл, олборлосон, олборлоогүй нь тодорхой болдог байна. Гэтэл тухайн компанийг хэдий хэмжээний алт гаргаж байгааг хянаж чадахгүй байсан учир энэ хуулиар тодорхой болгоно гэж хууль тогтоох байгууллагынхан үзсэн. Үүнийг дагаад алтны компаниуд тайлангаа үнэн зөв мэдүүлдэггүй гэх шүүмжлэл гардаг. Мөн алтны нөөцийн хяналт байгаагүй нь хууль бус худалдааг цэцэглүүлсэн. Үүнийг илрүүлэхийн тулд мэргэжлийн тусгай алба байх ёстой. Норвеги, Швед зэрэг Скандинавын оронд далд аргаар олборлож буй алтны өртөг үнээсээ хэдэн арван хувиар илүү ашигтай байдаг. Тэгэхээр алтны бизнес гэдэг ганц Монголд бус дэлхий нийтэд ашигтай. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд энэ салбараас улсын төсөвт олигтой орлого төвлөрч чадаагүй гэдгийг судлаачид хэлдэг. Ашигт малтмалын газраас гаргасан мэдээллээр алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй аж ахуйн нэгж байдгаас идэвхтэй ажилладаг нь 200 гаруй аж. Үүнээс Төв банкинд тогтмол алт тушаадаг 120 гаруй байдаг байна. Ихэнх нь татвараас зайлсхийхийн тулд хувь хүнээр дамжуулж алтаа тушаалгах арга хэрэглэх нь бий. Үндсэндээ хэн дуртай нь алтны ченж болсон дүр зураг харагдах. Үүнд төрийн хяналт зайлшгүй байх хэрэгтэй юм.

Дэлхий нийт алтанд хошуурч байгааг дээрх тоо баримтаас харж болно. Сүүлийн жилүүдэд манайх 100 гаруй сая тонн нүүрс, 200 гаруй тонн алт олборлосон. Энэ маш өндөр тоо. Унци алтны үнэ 300 ам.доллар байхад өөрийнх нь өртөг 4-5 ам.доллар байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, алтны бизнес 3-4 дахин нугалж ашиг хүртдэг. Гэтэл манайх ашгийн татвараа авч чаддаггүй. Үүнийг судалдаг байгууллага манайд байхгүй. Компаниуд үнэндээ тулгаад зардлаа тайлагнадаг. Үүнийг илрүүлэх хэцүү учир тусгай мэргэжлийн байгууллага байх ёстой гээд энэ салбарт асуудал бас бий юм.

Эх сурвалж: http://eagle.mn/r/36110

ОРОН НУТАГ
дэлгэрэнгүй
Үнэ - ₮ Бланс Хувь

95434.49
ХЭНТИЙ /Чингис хот/

797.42

(0.83%)

95093.49
ХӨВСГӨЛ /Мөрөн/

797.42

(0.83%)

94184.49
ХОВД /Ховд хот/

797.42

(0.83%)

94428.49
УВС /Улаангом/

797.42

(0.83%)

95719.49
ТӨВ /Зуунмод/

797.42

(0.83%)

95429.49
СЭЛЭНГЭ /Сүхбаатар/

797.42

(0.83%)

95204.49
СҮХБААТАР /Баруун-урт/

797.42

(0.83%)

95211.49
ӨМНӨГОВЬ /Даланзадгад/

797.42

(0.83%)

95334.49
ӨВӨРХАНГАЙ /Арвайхээр/

797.42

(0.83%)

95393.49
ОРХОН /Эрдэнэт хот/

797.42

(0.83%)

94780.49
ЗАВХАН /Улиастай/

797.42

(0.83%)

95504.49
ДУНДГОВЬ /Мандалговь/

797.42

(0.83%)

95109.49
ДОРНОД /Чойбалсан хот/

797.42

(0.83%)

95308.49
ДОРНОГОВЬ /Сайншанд/

797.42

(0.83%)

95545.49
ДАРХАН УУЛ /Дархан хот/

797.42

(0.83%)

95534.49
ГОВЬСҮМБЭР /Чойр/

797.42

(0.83%)

94759.49
ГОВЬ-АЛТАЙ /Алтай хот/

797.42

(0.83%)

95434.49
БУЛГАН /Булган/

797.42

(0.83%)

95124.49
БАЯНХОНГОР /Баянхонгор/

797.42

(0.83%)

94004.49
БАЯН-ӨЛГИЙ /Өлгий/

797.42

(0.83%)

95299.49
АРХАНГАЙ /Цэцэрлэг/

797.42

(0.83%)