Монголын алтны төв бирж
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
МОНГОЛ БАНК
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
kitco
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
bloomberg
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
Сэргэлт авчрах дөрвөн эрдэс
2017-10-13 07:12:34

Эрдсийн үнэ ёроолын цэгээсээ өндийсөн энэ үед урагштай яваа уул уурхайн төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал ОУВС-гийн хөтөлбөртэй дөрөө харшин Монголын эдийн засагт сэргэлт авчрахаар байна.
"Гацуурт”-ын хэлэлцээ үргэлжилж байна. Тус хэлэлцээ ирэх сараас эрчимжиж, энэ онд эцэслэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Ингэснээр 2.2 их наяд төгрөгийн өгөөжтэй алтны төсөл хөдлөх юм.
Удтал хүлээлгэсэн ОУВС-гийн хөтөлбөр хөдөлсөн ч Монголын эдийн засгийн хувь заяаг томоохон төслүүд тодорхойлно гэдгийг эдийн засагчид тодотгож байгаа. Ялангуяа, "Оюутолгой”, "Тавантолгой”, "Гацуурт” гэсэн гурван төсөл эдийн засгийн сэргэлтийн тулгуур болохоор байна. Энэ гурван тулгын чулууны нэг болох "Гацуурт” төсөл хэзээ мөдгүй урагшлах нь. Тус төслийн хөрөнгө оруулагч "Centerra Gold” компаниас мэдээлснээр төслийн хэлэлцээ эцэслэвэл 12-18 сарын дотор олборлолтоо эхлүүлэх боломжтой аж.
Алт, зэсээс гадна газрын тосны төслүүд эрчимжиж байна 
Монгол орны нийт нутгаар уул уурхайн үйлдвэрлэлийн оргил үе иржээ. Орд, уурхайнууд үүдээ нээж, хайгуул, олборлолт ч эрчимжээд буй. Тухайлбал, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Turquoise Hill Resources” компани "Оюутолгой” төслийн ойролцоо хайгуул хийгээд эхэлжээ. "Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг тус компани 2012 оноос хойш анх удаа өрөмдлөг хийж буй нь энэ. Тус компани эзэмшил талбайдаа 3000 метр өрөмдлөг хийх зөвшөөрөл авсныг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.
Тэгвэл Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Erdene Resource Development” компани алт, зэсийн Баянхөндий, Алтан нар, Алтан арроу ордын хайгуулын дүнгээ шинэчлэн танилцууллаа. Баянхөндий ордын "striker zone”-д 58 метрийн гүнд хийсэн хайгуулаар 1.1 грамм алтны илэрц олдсон байна. Тиймээс энэ оны гуравдугаар улирлыг дуустал өрөмдлөгөө үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Тус компанийн Алтан нар ордод одоогоор 1326 метрийн гүнд зургаан өрөмдлөг хийгээд байгаа. Эдгээр орд нь Оюутолгой, Цагаан суваргын бүслүүрт багтаж байгаа учраас алт, зэсийн үлэмж нөөцтэй гэж таамаглаж байгаа юм.
Мөн алт, зэсийн нөөцтэй Шавагтай ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Kincora Copper” компанид олгосон байна. 12 жилийн хугацаатай тус тусгай зөвшөөрөл нь компанийн гол талбайд тооцогддог Баян талын ордтой зэрэгцээ оршдог.
Тэгвэл Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines” компани Өмнөговь аймагт байрлах алт, зэсний Хармагтай ордын өрөмдлөгийг үргэлжлүүлж буйгаа мэдээллээ. Тус ордын Алтан толгой талбайн 16 метрийн гүнд тонн тутамд 87 грамм алт, 0.51 хувийн зэсийн агууламж илэрчээ. Мөн бусад хэсэгт 351 метрийн гүнээс 60 грамм алт, 0.52 хувийн зэсийн илэрц тогтоосон байна.
Ийнхүү шар болон шаргал металлтай зэрэгцээд нүүрсний төсөл урагшилж байна. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Aspire Mining” компани "Нүүрстэй” ордын уурхайн үйл ажиллагааны эдийн засгийн үнэлгээг бэлэн болгожээ. Коксжих нүүрсний энэ ордод ойрын 12-15 сард багтан олборлолт хийж, анхны бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байна. Бас энэ онд өрөмдлөг, судалгаанд нийт 1.5 сая ам.доллар зарцуулах аж. Компанийн гүйцэтгэх захирал Дэвид Паулл "Овоотын коксжих нүүрсний төслийн үнэлгээг тогтоохоор ажиллаж байгаа энэ үед "Нүүрстэй”-н олборлолтыг эхлүүлж, төмөр замтай холбох нөхцөл бүрдэх боломжтой” гэж мэдээлжээ. "Нүүрстэй” ордын нөөц нь жорк стандартаар 4.75 сая тонн. Харин боломжит нөөц нь 8.1 сая тонн гэж үзэж байгаа.
Алт, зэс нүүрснээс гадна газрын тосны салбарын төслүүд эрчимжиж байна. Тухайлбал, өчигдөр буюу лхагва гарагт газрын тосны хэд хэдэн талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэн байгуулжээ. Тодруулбал, "Борзон- VII” талбайд "Импайр газ Монголиа”, "Төхөм-X” урд талбайд "Монголын Алт”, "Сүхбаатар XXVII” талбайд "Вульф петролиум” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчилсэн байна.
Газрын тосны хайгуулаас ашиглалтад шилжих хүсэлтэй хоёр компани байгаа 
Үүнээс гадна Өмнөговь, Дорноговь аймгийн нутагт оршдог "Галба XI” болон Дорноговь аймагт орших "Эргэл XII” газрын тосны талбайн хайгуул амжилттай дуусах дөхөж байгааг албаныхан мэдээлэв. Эдгээр талбайд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Smart Oil Investment”, "Зонхэн Юу Тиан” компани хайгуул хийж байгаа аж. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар БНХАУ- ын хөрөнгө оруулалттай "Зах Петролиум” компанитай газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар ажиллаж байгаа талаар АМГТГ-аас мэдээллээ. Тус компани газрын тосны "Шарга III” талбайд хайгуул хийхээр төлөвлөж байна. Хайгуулын компаниуд 2017 онд газрын тосны хайгуулд 100 орчим сая ам.долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
Газрын тосны IV, V талбайд амжилттай хайгуул хийж байгаа "Петро Матад” компани 45.2 сая ам.долларын санхүүжилт татсанаас гадна "Sinopec Mongolia” компанитай хамтрахаар бэлтгэж байна. Мөн Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Wolf Petrolium” компани Баруун Урт, Жинст талбайд хайгуул хийж байгаа юм. Хайгуулын ажилд 4.4 сая ам.доллар шаардлагатай гэж тогтоожээ. Одоогоор санхүүжилт татахаар "Sam Group”-тэй хэлэлцээ хийж байгаа гэж тус компани мэдээллээ.
Харин газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй гурван компани бий. Гэхдээ хайгуулаас ашиглалтад шилжих хүсэлтэй хоёр компани байгаа ажээ.
Ийнхүү манайд уул уурхайн төслүүд урагшилж байна. Алт, зэс, нүүрс, газрын тос гэсэн дөрвөн эрдэс Монголын эдийн засгийн сэргэлтийг голлон тодорхойлох дүр зураг харагдана. Эрдсийн үнэ ёроолын цэгээсээ өндийсөн энэ үед урагштай яваа уул уурхайн төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал ОУВС-гийн хөтөлбөртэй дөрөө харшин Монголын эдийн засагт сэргэлт авчрахаар байна. 
Г.Байгал
 
Засгийн газрын мэдээ
http://www.uurhai.mn/news/view/3657

ОРОН НУТАГ
дэлгэрэнгүй
Үнэ - ₮ Бланс Хувь

95434.49
ХЭНТИЙ /Чингис хот/

797.42

(0.83%)

95093.49
ХӨВСГӨЛ /Мөрөн/

797.42

(0.83%)

94184.49
ХОВД /Ховд хот/

797.42

(0.83%)

94428.49
УВС /Улаангом/

797.42

(0.83%)

95719.49
ТӨВ /Зуунмод/

797.42

(0.83%)

95429.49
СЭЛЭНГЭ /Сүхбаатар/

797.42

(0.83%)

95204.49
СҮХБААТАР /Баруун-урт/

797.42

(0.83%)

95211.49
ӨМНӨГОВЬ /Даланзадгад/

797.42

(0.83%)

95334.49
ӨВӨРХАНГАЙ /Арвайхээр/

797.42

(0.83%)

95393.49
ОРХОН /Эрдэнэт хот/

797.42

(0.83%)

94780.49
ЗАВХАН /Улиастай/

797.42

(0.83%)

95504.49
ДУНДГОВЬ /Мандалговь/

797.42

(0.83%)

95109.49
ДОРНОД /Чойбалсан хот/

797.42

(0.83%)

95308.49
ДОРНОГОВЬ /Сайншанд/

797.42

(0.83%)

95545.49
ДАРХАН УУЛ /Дархан хот/

797.42

(0.83%)

95534.49
ГОВЬСҮМБЭР /Чойр/

797.42

(0.83%)

94759.49
ГОВЬ-АЛТАЙ /Алтай хот/

797.42

(0.83%)

95434.49
БУЛГАН /Булган/

797.42

(0.83%)

95124.49
БАЯНХОНГОР /Баянхонгор/

797.42

(0.83%)

94004.49
БАЯН-ӨЛГИЙ /Өлгий/

797.42

(0.83%)

95299.49
АРХАНГАЙ /Цэцэрлэг/

797.42

(0.83%)