Монголын алтны төв бирж
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
МОНГОЛ БАНК
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
kitco
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
bloomberg
Үнэ - $ Бланс Хувь
дэлгэрэнгүй
Алтны салбарынхан нэгдээд нэг жил болжээ
2017-10-12 02:08:37

Монголчуудыг социалист нийг­мээр замнаж, газрын хэвлий дэх алтаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй байх үед гадныхан “Алтан дээр суусан гуйлгачид” хэмээн цоллодог байсан.

Ингээд 1990 он гарч, хүн бүр л өөр өөрсдийнхөө хар амийг бодож эхэлсэн ч улсын эдийн засгийн нөхцөл байдал бүхэлдээ хүндэрч эхэлсэн.

Ийнхүү эдийн засгийн хүнд байдал орсон үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Алт” хөтөлбөрийг эхлүүлсэн нь авралын ганц гарц байсан гэдгийг олон хүн хэлдэг.

“Алт” хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 1991 онд 140.49 тонн байсан алтны нөөц 2000 он хүртэл шинээр 110.36 тонноор өссөн байна. Мөн 2006 онд алтны салбарын хайгуулын ажилд зарцуулсан хө­рөнгийн хэмжээгээр манай улс дэлхийд 10 дугаарт оржээ.

Харин 2006 онд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гарч энэ салбар дахь өсөлт хөгжил үнд­сэндээ саарсан. Уг хууль алтны салбарыг элгээр нь хэвтүүлэх нь ойлгомжтой гэж үзээд нэг юм цуцлагдтал, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль 2009 онд батлагдсан. Тус хуулийн хүрээнд олон арван аж ахуйн нэгж үүдээ барьж, хэдэн зуун хүн ажилгүй болсон.

Ийнхүү алтны салбар дахь хууль эрх зүйн байдал ээдрээтэй болсноор энэ салбарынхан дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээч нь болж, бие биетэйгээ зовлонгоо хуваалцаж нэгдмэл байр сууринд хүрсний эцэст “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-г үүсгэн байгуулаад нэг жилийн нүүрийг үзжээ. Тэд өнгөрсөн ням гарагт 2013 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайлангийн хурлаа зохион байгууллаа.

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболд хур­лыг нээж хэлсэн үгэндээ “Анх 11 аж ахуйн нэгжийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан тус холбоо эдүгээ 50 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэж, салбартаа тул­гамдаж буй асуудалд дуу хоо­лойгоо нэгтгээд байна. Түүнчлэн салбарын яамтайгаа хамтран ажил­лах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд алтны салбарыг зөв замаар хөтлөхөд чу­хал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тай­лангийн хуралд гишүүн бай­гууллагын төлөөлөл болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр, Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй нарын албаны хүмүүс, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Геологи, уул уур­хайн сайд асан Ч.Хурц, Уул уур­хайн үндэсний ассоциацийн гүй­цэтгэх захирал Н.Алагаа зэрэг мэргэжилтнүүд оролцлоо. Эдгээр хүмүүс алтны салбарын талаар ямар бодолтой байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат: Алтны компаниудын намбагүй зан салбартаа хар малгай өмсгөсөн

1

“20 жил алдаа, оноо зовлон, жаргалаа хувь хувьдаа туулсны эцэст алтны салбарынхан нэгдсэн зохион байгуулалтад орсон нь маш зөв зүйтэй алхам болжээ. 1990 оны эхээр картын бараатай, дарааллаас нь болж олны хөлд хүүхэд хүртэл амиа алдаж байсан хүнд хэцүү үе байсан. Нэгэнт гадны зээл тусламж тасарсан, үйлдвэрлэл зогссон тэр үед өөрт байгаа юмаа ашиглахаас өөр арга байгаагүй. Ингээд хам­гийн хурдан эргэлтэд орох ашиг­тай бүтээгдэхүүн манай улсад алтнаас өөр байгаагүй. Тэгээд л 3000 тоннын прогноз дээр “Алт” хөтөлбөрийг эхлүүлсэн. Үр дүнгээ ч өгсөн. Сайны хажуугаар саар гэгчээр 2000 оны эхээр “нинжа” гэгч бий болсон. Хувиараа алт олборлож байгаа тэдгээр хү­мүүс байгаль орчныг жинхэнэ сүйт­гэчихээд нутаг буцдаг жишиг газар авсан. Үүний зэрэгцээ манай алт­ны компаниуд ч гэсэн намбагүй зан гаргасан тал бий. Өөрөөр хэлбэл олборлосон талбайгаа нөхөн сэргээлгүй орхих, нэгэндээ “энд тэдэн тонн алт байгаа, авчихаад чи нөхөн сэргээчихээрэй” гээд алга болчихдог зэрэг асуудлууд гарч ирсэн. Энэ нь алт олборлогчид монголын газар нутгийг сүйт­гэг­чид юм байна гэсэн ойлголтыг тө­рүүлчихсэн.

Эцэст нь хэлэхэд эрдэс баял­гийн цогцолборгүйгээр Монголын өр­сөлдөх чадварыг бий болгох эдийн засгийн өсөлтийг хангана гэж байхгүй. Уул уурхайн яамнаас “Монгол алт”, “Монгол зэс” гээд эрдэс баялгийн хөтөлбөрийг хэрэг­жүүлэх талаар ярьж байна. Энэ байдлаас харахад миний нэртэй хамт байнга сайн муу хэлүүлж байдаг “Алт” хөтөлбөр маань үргэлжлэх нь гэж ойлгож байна. Үүнд алт үйлдвэрлэгчдийн үүрэг оролцоо маш их байх болно” гэдгийг хэлсэн юм. 1992 онд эхэлж байсан “Алт” хөтөлбөрийн хэрэгжих хугацаанд алтны үнэ 200-300 ам.доллар байсан. Тэр үед энэ металлын ханш одоогийнх шиг байсан бол Монголын эдийн засагт томоохон өөрчлөлтийг бий болгох байсан. Харин унц алт 1300 ам.доллартой байгаа энэ үед “Монгол Алт” хөтөлбөр амжилттай хэрэгжвээс дэлхийн зах зээл дээ­рээс овоохон юм шүүрч мэдэх юм.

Геологи, уул уурхайн сайд асан Ч.Хурц: Нинжагийн асуудлыг шийдэхгүйгээр алтны салбар урагшлахгүй

2

“Би монголчууд яаж геологийн хайгуулаа өрөгжүүлэх вэ, ямар төмөр замаа хаагуур тавих вэ, ямар үйлдвэр хаана байгуулах вэ гэж геологичийн романтик сэт­гэлгээгээр өргөн цар хүрээтэй юмыг боддог. Алтны салбар дээр ирээд ярихаар ямар ч эрх зүйн зохицуулалт, ашиглалтын нарийн системгүйгээр олборлолт явуулж байгаа нинжа, жижиг аж ахуйн нэгжүүдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй.

Өнөөдөр алтны сал­­барынхны хувь заяа тийм ч сайнгүй байна. Урт нэртэй хуулийг зогсооно гэж зарим хүн яриад байгаа. Тэр болно. Гэвч дөрвөн жил хааж аж ахуйн нэгжүүдийг тамлачихаад буцаагаад сэргээхээр дөрвөн жил хагас зүгээр зогссон техник хэрэгслээс эхлээд шүүх зар­гын олон ажил гарна. Гэхдээ энэ асуудалд аятайхан гарц байгаа түүнийг л бүгдээрээ олох хэрэгтэй. Аливаа асуудлыг шийдэхэд санаа оноогоо нэгтгэх, нэгдсэн байр сууринд хүрэх их чухал байдаг. Гуравхан сая хүнтэй манай улс хувь хувиа, өөр өөрсдийнхөө эрх ашгийг бодоод байвал хөгжлийн талаар яриад ч хэрэггүй” гэв

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Эдийн засгийн хүнд байдлаас гарахад алтны салбар чухал үүрэгтэй

3

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “1990-ээд оны хүнд байдлаас Монголын эдийн засаг алтаар дамжиж өндийсөн нь хөдөлшгүй үнэн. Одоо ч гэсэн манай эдийн засаг хүнд байдалд ороод байна. Тодруулбал үндэсний валютаа 30 хувиар унагачихлаа, гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 180 хувьтай тэнцэж байна. Энэ нь гадаадаас ямар ч зээл авах боломжгүйг харуулж байгаа юм. Энэ хүнд байдлаас гарахын тулд алтны салбар л жаахан амьсгаа авахуулж болох юм” гэдгийг хурлын индрээс хэлсэн юм. Ингээд түүнтэй алтны салбарт үүсээд буй нөхцөл байдлын талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Алтны салбар өнөөдөр гац­чихаад хүнд байдалд орчихоод бай­­гааг аж ахуйн нэгжийн тө­лөөл­­­лүүд хэлж байна. Таны хувьд энэ салбарыг хэрхэн харж байна вэ?

-Хамгийн их тулгамдсан асуу­далтай салбар нь алт олбор­логчид байна. Монгол Улсын алтны олборлолт эрс буурсан байдалтай байгаа. Нөгөөтэйгүүр, Монгол Улс валютын асар их хомсдолтой. Манай гадаад өр 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд, аж ахуйн нэгж оролцоод ийм өртэй байгаа юм. Нөгөө талдаа валютын хомсдолтой холбоотой байх. Тэгэхээр үүний балансыг барих зүйл нь юу байна гэхээр алт­ны салбар байгаа юм. Эрх баригчид зөвхөн гадаад зээ­лээр аргалаад байгаа шүү дээ.

Тодруулбал, 1990-ээд онд нийг­мийн томоохон шилжилтийг туул­сан. Энэ үед нийгэм цаг үе ямар хүнд байсныг хүн санаж байгаа. Харин энэ үед төрөөс “алт” хө­төлбөрийг санаачилж, түүний үр дүнд Монгол Улс жилдээ 20 орчим тонн алт олборлож Монгол­бан­кинд тушаадаг бол­сон. Тиймээс эдийн засгийн өсөлтөө хангаад зог­сохгүй гадаад худалдаанд шаард­лагатай валютаа дотоодоосоо бий болгодог байсан. Сүүлийн үед уул уурхайн салбар буюу тэр дундаа алтны салбарт эрх зүйн томоохон өөрчлөлтүүд гарсан байгаа. Түүн­тэй холбоотой алтны тушаалт эрс багассан байгаа. Улмаар валю­тын орлого ч гэсэн багассан бай­на. Өнөөгийн төр засаг Монгол Улсаа барьцаалсан өрийн бичгээр гадаадын зах зээлтэй харилцаж байна шүү дээ.

-Энэ салбартай холбоотой хү­­­лээг­дэж буй томоохон хууль байгаа?

-Тийм ээ. Алтны ил тод байд­лын тухай хууль. Түүнчлэн эрдэс баялгийн салбарт баримтлах тө­рийн бодлого байгаа. Тэр дундаа Алтны ил тод байдлын тухай хууль нь олборлолт, тушаалт, байгаль орчин, ногоон хөгжлийн тэнцвэрийн асуудал нь тодорхой болж чадах байх. Үүнээс өөр гарц харагдахгүй байгаа юм. Түүнчлэн гадаад дахь зээл маань үүнээс хэтрэх юм бол Монгол Улсын гол үзүүлэлтүүд нь хүндэрнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин муудах зэрэг сөрөг үзүүлэлт байгаа. Тэгэхээр алтыг ашиглах бо­ломжтой.

Гэхдээ эрүүл аргаар олборлолт явуулдаг байх ёстой. Нэг алт олборлогчдыг хариуцлагатай болгох, байгаль орчин нөхөн сэр­гээлтийн асуудлыг тодорхой байл­гах, Монголбанкинд алтаа заа­вал тушаах хэрэгтэй. Түүнчлэн хууль бусаар алт олборлодог олон мянган нинжа нарын асуудлыг зохион байгуулалтад оруулахгүй юм бол манай улсын эрдэс баял­гийн салбар, тэр дундаа алтны салбар дур зоргоороо авир­ладаг байж таарахгүй. Улмаар улс орныхоо хөгжлийг харсан, үйлд­вэрээ байгуулдаг, дэлхийн зах зээлийн ерөнхий хандлагатайгаа тооцож, том зурган дээр тооцоолж үзэх ёстой. Түүнийгээ дагаад энэ салбарын маань томоохон орд, лицензүүд гадныхны гарт байна. Энэ нь бол бодлогын том алдаа гаргасантай холбоотой.

-Үндсэндээ энэ салбарыг өөд татах ганц хуулийг УИХ дээр сөрөг хүчин болон бие даагчид унагачихлаа гэх хүн олон байна. Таны хувьд ч гэсэн түүхий хууль байна хэмээн шүүмжилж байсан?

-Эрх зүйн орчин шүү дээ. Эдийн засаг өсөөд сайжраад ирэхээр улстөрчид мөнгө нь баг­таж шин­гэхээ болино. Улсын төсвийн зар­дал эрс нэмэгдэнэ. Тэгээд л биз­несийн орчиндоо хүй­тэн цэвдэг сэтгэлээр хандаж эхэл­сэн.

Цаашлаад хууль эрх зүйн өөрч­лөлтүүдийг огцом огцом хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 68 хувийн татварын асуудал байна. Үүнтэй холбоотойгоор алтны тушаалт эрс багассан. Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийн хамгийн гол асуудал нь Оюу толгойн гэрээг хөнгөвчлөх асуудал байгаа юм. МАН-ын зүгээс Оюу толгойн компанид хөрөнгө оруулалт, экс­портын асуудлаар ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Тэдэнд хангалттай хөнгөлөлт үзүүлсэн. Гэрээгээ ч байгуулсан. Эрх баригчдын зүгээс гэрээг өөрчлөн байгуулах талаар амлалт өгч байсан. Одоо хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна.

Т.Ганболд: Алтны худалдааны ил тод байдлын хууль Оюу толгойд ямар ч хамаагүй

4

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболдтой энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил болон ирэх онд хийх ажлынх нь талаар ярилцлаа.

-Монголын алт үйлдвэрлэгч­дийн холбоо байгуулагдаад нэг жилийг үдлээ. Та бүхэн энэ хуга­цаанд хийж хэрэгжүүлсэн ажил­даа ямар дүн тавьж байна вэ?

-Ямар ч байсан манай холбоо байгуулагдсан зорилгынхоо дагуу амжилттай ажиллалаа гэж дүгнэж байгаа. Анх 11 компанийн захирал цуглаад яриад суухад бүгд л адил­хан зовлон тоочдог, зорилго нэгтэй ч тус тусдаа хөөцөлддөг. Төр засгийн байгууллагуудын үүдийг мөргөсөн, бухимдалтай улсууд цугласан. Ингээд нэгдсэн зохион байгуулалтад ороод салбарын яам­тайгаа зовлон, жаргалаа ху­ваалцаад хамтран ажиллах са­намж бичигт гарын үсэг зурлаа.

Манай холбоо одоо 50 гаруй гишүүнтэй өргөн хүрээнд үйлчилж байна. Алтны салбартай холбоотой хууль эрх зүйн өөрчлөлтүүд яриг­­даж эхлэх үед өөрсдийн са­наа бодлоо хэлэх, мэргэжлийн бай­гуул­­лагын үүднээс олон ний­тэд зөв мэдээлэл хүргэхийг хи­чээн ажиллаж байна. Өөрөөр хэл­бэл Алтны ху­далдааны ил тод байд­лын тухай хууль, Гол мөр­ний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн үзэл санаа, ач холбогдлыг олон нийтэд зөв та­нин мэдүүлэх шаардлага байна. Тэгэхгүй бол энэ талаар буруу ойл­голттой хүмүүс манай салбарыг улам харлуулж байна.

-Сүүлийн жилүүдэд Монгол­банкинд тушаах алтны хэмжээ эрс буурсан. Энэ нь хууль эрх зүйтэй холбоотой юу, аль эсвэл нөөц, олборлолттой холбоотой юу?

-Энэ бол нөөцтэй ямар ч хол­боогүй. Цэвэр хууль эрх зүйн тааламжгүй нөлөөнөөс Монгол­банкинд тушаах алтны хэмжээ эрс буураад байгаа юм. Өөрөөр хэлбэл 2007 оны төгсгөлөөр гарч ирсэн Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотой. Үүнээс болж олон аж ахуйн нэгж зогссон. Ажиллаж байгаа хэсэг нь далд хэлбэрт орсон. Ингээд уг хууль цуцлагдаад сэхэл авч амжаагүй байтал байгаль орчноо хамгаалах нэрийн доор бүр ч халтай хууль гараад ирсэн. Тодруулбал 2009 онд батлагдсан Урт нэртэй хууль.

-Та Урт нэртэй хуулийг бай­галь орчинд халтай гэж тайл­барлаад байгаа юм уу?

-Үнэндээ байгаль орчноо хам­гаалах гэж гарч ирсэн хууль. Гэхдээ уг хууль гараад үйл ажил­лагаа нь зогссон ордуудад байгаль орчны ганц ч нөхөн сэргээлт хийгдээгүй. Яагаад гэхээр эрх зүйн хоорондын уялдаа холбоо нь алдагдчихаад байна. Тухайн үед хуулийн дагуу зөвшөөрлөө аваад явж байтал гэнэт зогс гэхээр хү­ний өмчид халдсан хэрэг болно. Үүнийг мэдэнгүүтээ тэр доор нь компаниудад нөхөн олговор олгох шийдвэрийг гаргаж байсан. Гэтэл дөрвөн жил хагас болж байхад нэг ч компанид нөхөн олговор өгөөгүй. Үндсэн хуулийн дагуу бол хоёр жил хэрэгжээгүй хууль цуц­лагддаг. Ашигт малт­малын хуу­лийн дагуу хоёр жил хэрэг­жээгүй бол тухайн орд газрыг үргэлжлүүлэн ашиглах эрх нь нээгддэг. Бид өнөөдөр хуулийн хүрээнд үргэлжлүүлээд ажиллая гэхээр хаалттай байдаг. Үүнийг дагаад ямар ч нөхөн сэргээлт хийгдээгүй, дээрээс нь ил ордуудад нинжа нар нь бужигнаад л байж байна.

-Алтны худалдааны ил тод байд­лын тухай хуулийн талаар УИХ хэлэлцээд унагачихлаа. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Манай хууль эрх зүйн орчин өмнө ч ийм л байсан. Өөрөөр хэлбэл 2005 онд Монголбанкинд тушааж байсан алтны хувь хэмжээ 24 тонн хүрч байхад роялти 2.5 хувь л байсан. Энэ байдал руу оръё гэхээр үгүй гэлээ. Энэ нь төр аж ахуйн нэгжүүдээ гэмт хэрэгтэн болгох нөхцөл рүү түлхэж байгаа хэрэг. Бизнес эрхлэгчдийг ард иргэдэд муу муухай харагдуулах, татвар, элдэв тогтоол шийдвэрээр шахаад байхаар баялаг бүтээгч байхгүй болно гэсэн үг.

Энэ хууль батлагдсанаар бизнес ил тод болно. Ингэснээрээ татварын орлогоосоо олон арав дахин их үр ашиг үзүүлэх юм. Бүх орлого зарлагаа ил болгоно, Монголбанкинд тушаах алтны хэмжээ өснө. Манай төгрөгийг өөр валютаар сольж авдаггүй. Өөрөөр хэлбэл төгрөг хөрвөдөггүй валют. Харин алт бол хөрвөдөг валют. Алтны худалдааны ил тод байдлын тухай хууль батлагдсанаараа хөр­вөдөг валютынхаа хувь хэмжээг арвижуулах сайхан боломж бүр­дэнэ. Нөгөө талаас маш жаахан алтнаас 7.5 хувийн татвар авах уу, их хэмжээний алтнаас 2.5 хувийн татвар авах уу гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж маш их хэмжээний алтнаас 2.5 хувийн ашиг авах нь аж ахуйн нэгж, төр, иргэдэд, Монголбанкинд ашигтай болж байгаа юм.

-Ийм сайхан хуулийн төслийг тэгээд УИХ-ын гишүүд яагаад унагачихав?

-Энэ бол манай төрийн түшээ­дийн чухал зүйлд хариуцлагагүй ханддагийн тод жишээ гэж би харж байгаа. Яагаад гэвэл хэрүүл хийх гэхээр ирц нь маш сайн байдаг. Улс орны эдийн засагтай холбоотой чухал асуудал ороод ирэхээр ирц нь хүрэхгүй, эсвэл тун тааруухан байх жишээтэй. Алтны худалдааны ил тод байдлын тухай хууль 30:34-ийн харьцаатай унасан.

-Оюу толгойд хөнгөлөлт үзүү­лэх гэж байна хэмээн шүүмж­лэх гишүүд цөөнгүй байсан?

-Энэ хууль Оюу толгойтой ямар ч хамаагүй. Яагаад гэвэл зөвхөн цул алтанд хамаарагдаж байгаа юм. Гэтэл Оюу толгойн эрдсийн бүтээгдэхүүнүүд болох, зэс, мөнгө, алт нь цуг гарч ирнэ. Түүнийг шууд ялгадаг технологи хараахан гараагүй байна. Хэрвээ тийм технологи ашиглаад Монгол­банкинд 2.5 хувийн татвар төлөөд явбал монголчуудад бүр ч ашигтай болно.

Д.Баяржаргал

Эх сурвалж:

5

ОРОН НУТАГ
дэлгэрэнгүй
Үнэ - ₮ Бланс Хувь

95434.49
ХЭНТИЙ /Чингис хот/

797.42

(0.83%)

95093.49
ХӨВСГӨЛ /Мөрөн/

797.42

(0.83%)

94184.49
ХОВД /Ховд хот/

797.42

(0.83%)

94428.49
УВС /Улаангом/

797.42

(0.83%)

95719.49
ТӨВ /Зуунмод/

797.42

(0.83%)

95429.49
СЭЛЭНГЭ /Сүхбаатар/

797.42

(0.83%)

95204.49
СҮХБААТАР /Баруун-урт/

797.42

(0.83%)

95211.49
ӨМНӨГОВЬ /Даланзадгад/

797.42

(0.83%)

95334.49
ӨВӨРХАНГАЙ /Арвайхээр/

797.42

(0.83%)

95393.49
ОРХОН /Эрдэнэт хот/

797.42

(0.83%)

94780.49
ЗАВХАН /Улиастай/

797.42

(0.83%)

95504.49
ДУНДГОВЬ /Мандалговь/

797.42

(0.83%)

95109.49
ДОРНОД /Чойбалсан хот/

797.42

(0.83%)

95308.49
ДОРНОГОВЬ /Сайншанд/

797.42

(0.83%)

95545.49
ДАРХАН УУЛ /Дархан хот/

797.42

(0.83%)

95534.49
ГОВЬСҮМБЭР /Чойр/

797.42

(0.83%)

94759.49
ГОВЬ-АЛТАЙ /Алтай хот/

797.42

(0.83%)

95434.49
БУЛГАН /Булган/

797.42

(0.83%)

95124.49
БАЯНХОНГОР /Баянхонгор/

797.42

(0.83%)

94004.49
БАЯН-ӨЛГИЙ /Өлгий/

797.42

(0.83%)

95299.49
АРХАНГАЙ /Цэцэрлэг/

797.42

(0.83%)